Дэлхийд өрсөлдөх
Монгол компаниудыг
бий болгоно

Бизнес архитектур, Дата архитектур, Дата аналитик ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр анхдагч

Founder Image
Стратегийн зөвлөх О.Лувсанжамц
CEO of “Think Pro” LLC

Хамтрагч байгууллагууд

+15000

Нийгмийн хариуцлагын хүрээнд 15000 хүнд анхан шатны мэдлэгийг үнэ төлбөргүй хүргэв.

+300

Бидний үйлчилгээг 300-с дээш байгууллага авч бизнесээ тэлэв.

+500%

Манай үйлчилгээг авснаар байгууллагууд бүтээмжээ 500% нэмэв

+20тэрбум

Нийгмийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж өгөв.

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

  • “Сургалт маань маш цэгцтэй, ойлгомжтой байсан. Excel, Power BI хоёрын уялдаа холбоог илүү сайн ойлгож, өгөгдөл дээр үндэслэн хурдан, оновчтой шийдвэр гаргах арга барилд суралцлаа. Тайлан боловсруулах хугацаа багасч, ажлын бүтээмж нэмэгдсэн. Үнэхээр хэрэгтэй сургалт байлаа.”

    Санхүүгийн Зохицуулах Хороо

  • “Дата мэдээлэлтэй ажиллахад илүү хялбар болсон. Өмнө нь олон алхамтай хийдэг байсан ажлыг одоо богино хугацаанд, үр дүнтэй хийж сурсан. Power BI-г статистикийн өгөгдөлд хэрхэн ашиглах вэ гэдгийг бодитоор сурсан маань маш том дэвшил байлаа.”

    Үндэсний Статистикийн Хороо

  • “Бид өгөгдлийг зөв боловсруулж, ойлгомжтой хэлбэрээр дүрслэх нь яагаад чухал вэ гэдгийг энэ сургалтаар илүү сайн ойлголоо. Power BI ашиглаад тайлан, dashboard-оо үзэмж сайтай, ойлгомжтой болгох боломжтой юм байна лээ. Онол биш, яг бодит ажил дээр хэрэглэх практик мэдлэг авсандаа баяртай байна.”

    АПУ ХК

  • “Power BI-г өмнө нь зөвхөн санхүүгийн хүмүүс ашигладаг гэж боддог байсан бол одоо манай салбарт төдийгүй бүх салбарт ашиглах боломжтой гэдгийг мэдлээ. Дизайн сайтай, динамик тайлангуудыг бүтээж, мэдээллээ шинэ түвшинд боловсруулж, олон мэдээллийг нэгтгэн хянах боломжийг олгодгоороо давуу талтай юм байна. Багш ур чадвартай бөгөөд, эерэг уур амьсгалтай хамт олон байлаа.”

    Иргэний Нисэхийн Ерөнхий Газар

  • Манайх олон хувилбараар төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай байдаг байсан бол сургалтдаа сууснаар одоо 10-20 хувилбар гаргаж чаддаг боллоо. Өмнө нь онолын хичээлээр ойлгоогүй, сураагүй байсан зүйлсээ 100% практик аргачлалтай сургалтад сууснаар илүү олон зүйлсийг мэдэж, сурч чадлаа. Багш бол хөгжилтэй, нэг хамт олон шиг л дотно, сонирхолтой заадаг юм байна. Мөн өмнө нь олон дахин хийдэг, олон цаг зарцуулдаг байсан бол одоо нэг л үйлдлээр нэг л цагт хийх боломжтой болсондоо баяртай байна

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр

  • "Power BI-ийн эрин үед, PowerPoint ашиглан ганцхан график хийж байсан нь хоцрогдсон гэдгээ ойлголоо. Сургалтын хөтөлбөр маш ойлгомжтой, цэгцтэй бөгөөд багш нар нь хүртээмжтэй байсан. Богино хугацаанд үр дүнтэй суралцаж, амжилттай ажил дээр хэрэглэх чадвартай болсон. Ялангуяа Power BI дээр холболтуудыг хийхэд хэцүү гэж бодож байсан ч сургалтад сууж хялбар, амархан гэдгийг ойлголоо. Мөн Power BI-г зөвхөн санхүүгийн мэргэжилтнүүд гэлтгүй бусад бүх байгууллагын ажилтнууд ашиглаж хамтдаа өсөж хөгжих хэрэгтэй юм байна. Энэ сургалт бусад сургалтуудтай харьцуулахад олон давуу талтай тул суугаарай гэж та бүхэнд зөвлөж байна.”

    Улаанбаатар төмөр зам

  • Манай суманд анх удаа зохион байгуулагдсан энэ сургалт маш өгөөжтэй байлаа. Багш нар ойлгомжтой, практик арга барилаар зааж, Excel болон Power BI-ийн талаар өргөн мэдлэг өгсөн. Өмнө нь онлайнаар үзэж байсан ч ойлгоогүй, харин энэ удаа гүнзгий ойлгож, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх олон шинэ арга эзэмшлээ. Мэдээллийг хурдан боловсруулах, график болон тайлан гаргах чадвар маань сайжирсан. Сургалт хүлээлтээс давсан, бүүр 200% үр дүнтэй байсанд баярлалаа!

    Ерөө сум

  • Манай байгууллагын хувьд цаг үеийн нөхцөл байдалтай уялдаа холбоотойгоор маш хурдтайгаар аливаа мэдээлэлтэй ажиллаж шийдвэр гаргах хэрэгцээ байнга тулгарч байдаг. Гэтэл Power BI-ийн эрин үед PowerPoint ашиглан ганцхан график хийж байсан нь хоцрогдсон гэдгээ ойлголоо. Ялангуяа Power BI болон Excel-ийн хослолыг чадварлагаар ашиглаж сурвал бидний өдөр тутмын ажлын процессийг хөнгөвчилж илүү ухаалгаар хийх боломжийг олгодог юм байна. . Мөн туслах багш нар сургалтын явцад хүн нэг бүртэй тулж ажиллаж байсан тул компьтерийн анхан шатны мэдлэгтэй хүн ч хоцрогдохгүй зэрэг суралцах боломжтой байлаа.

    Эдийн засаг, Хөгжлийн яам

  • Өдөр бүр асар их мэдээлэл боловсруулдаг бидэнд энэхүү сургалт яг хэрэгтэй зүйл байлаа. Ажилтан бүр Dashboard угсарч сурах нь зөвхөн ажлын ачааллыг багасгаад зогсохгүй, удирдлагад хүрэх мэдээллийг илүү хурдан бөгөөд үнэн зөв болгох боломжтой юм байна. Тиймээс байгууллагаараа эсвэл багаараа хамрагдвал илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна.

    Sky Hypermarket

  • Бид MS Excel программыг өдөр бүр ажилдаа ашигладаг ч яг үнэндээ маш багахан хэсгийг нь л мэддэг байсан байна.Харин тус сургалтад хамрагдсанаар ажлаа бүтээмжтэйгээр хийх олон шинэ боломжуудыг сурч авлаа. Мөн сургалтын хөтөлбөрт AI хэсэг багтсан нь илүү шинэлэг санагдсан.

    Петровис ХХК

  • Тус сургалт маань бусад сургалтыг бодвол түргэвчилсэн бөгөөд өргөн хүрээг хамарсан программтай байсан тул хэдий цөөн өдөр суралцсан ч маш үр өгөөжтэй байлаа. Сургалтын хөтөлбөр маш ойлгомжтой, цэгцтэй бөгөөд багш нар нь хүртээмжтэй байсан. Богино хугацаанд үр дүнтэй суралцаж, өөрийн ажил дээрээ хэрэгжүүлэх чадвартай болсон. Сургалт хүлээлтээс давсан, бүүр 200% үр дүнтэй байсанд баярлалаа!

    Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК

  • Дата мэдээлэлтэй ажиллахад илүү хялбар болсон. Өмнө нь олон шат дамжлагатай хийдэг байсан ажлыг одоо богино хугацаанд үр дүнтэй хийж сурсан. Power BI-г бид өөр өөрсдийн ажлын онцлогт тохируулж, ашиглаж сурах хэрэгтэй юм байна. Тиймээс эндээс сурсан зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлж цаашид илүү хөгжүүлсээр байх болноо.

    ХАС Банк

  • Бид өгөгдлөө зөв боловсруулж, ойлгомжтой хэлбэрээр дүрслэх нь яагаад чухал вэ гэдгийг энэ сургалтаар илүү сайн ойлголоо. Power BI ашиглаад тайлан, Dashboard- оо үзэмж сайтай, ойлгомжтой болгох боломжтой юм байналээ. Онол биш, яг бодит ажил дээр хэрэглэх практик мэдлэг авсандаа баяртай байна.

    АПУ Трейдинг ХХК